Герман туршилтад зориулж Украинаас далавчит пуужин худалдаж авахаар төлөвлөж байна
Financial Times-ийн мэдээлснээр Бундесвер Барс пуужинг 2027 оны эхээр туршиж, амжилттай болбол хэдэн зуун ширхэгийг худалдаж авч болно.

Германы эрх баригчид ойрын долоо хоногуудад Украинтай Барс далавчит пуужин худалдан авах тохиролцоонд хүрэхээр төлөвлөж байгааг Financial Times эх сурвалжид тулгуурлан мэдээлснийг Интерфакс агентлаг бичив. Мэдээлэлтэй хүмүүсийн хэлснээр Германы засгийн газар Бундесверийн туршилтад зориулсан Барс пуужингийн эхний багцыг худалдан авах хэлцлийг ойрын долоо хоногуудад эцэслэх төлөвтэй.
Туршилтыг 2027 оны эхээр хийхээр товлосон бөгөөд амжилттай болбол Берлин хэдэн зуун пуужин худалдаж авч болно гэж сонин бичжээ. Барс пуужинг 2025 онд эхэлсэн Build төлөвлөгөөний дагуу Германы нутаг дэвсгэрт ч нууцаар үйлдвэрлэдэг бөгөөд ийм пуужингийн эхний багц 10-р сард Украинд нийлүүлэгджээ.
Берлин алсын зайн цохилтын зэвсгийн нөөц бүрдүүлж байгаа бөгөөд АНУ-аас Tomahawk далавчит пуужин нийлүүлэх урьдчилсан тохиролцоо хийсэн ч үйлдвэрлэлийн өнөөгийн хүндрэлээс болж 2030-аад оноос өмнө авах магадлал багатай. Түүнчлэн Covenant гарааны компанийн үйлдвэрлэдэг Anthem далавчит пуужинг туршилтад зориулж худалдаж авахаар төлөвлөж байна.
Нэг Tomahawk пуужин 4 сая доллараас 6 сая доллар хүртэл үнэтэй байдаг бол Covenant-ийн пуужин 10 дахин хямд гэж үздэг.



