Дэлхий

Оросын Төрийн Думын дарга Володин БРИКС-ийн хүрээнд хиймэл оюун ухааны шинжээчдийн зөвлөл байгуулахыг санал болгов

Володин Энэтхэгт болж буй БРИКС-ийн 12 дахь парламентын форум дээр хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг удирдах нөхцөл байдлаас сэргийлэх ёстой гэв.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Оросын Төрийн Думын дарга Вячеслав Володин БРИКС-ийн парламентын хэмжээст хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийн оролцоотой шинжээчдийн зөвлөл байгуулахыг дэмжсэнийг Интерфакс агентлаг мэдээлэв. Тэрээр БРИКС-ийн 12 дахь парламентын форум дээр үг хэлэхдээ энэ нь хууль тогтоомжийн шилдэг туршлагыг солилцох боломж олгоно гэжээ.

Володины үзэж буйгаар хиймэл оюун ухаан боломж нээхийн зэрэгцээ орчин үед сорилт дагуулж байна. Тэрээр хиймэл оюун ухаан хүмүүст үйлчилж, хүн төрөлхтнийг удирдах нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн тулд үүнийг зөвхөн өөрсдийн орны түвшинд биш, БРИКС, НҮБ зэрэг томоохон холбоодын хүрээнд хууль эрх зүйн хувьд бататгах хэрэгтэй гэж хэлэв.

Тэрээр технологи хурдацтай хөгжиж буй тул парламентууд хууль тогтоомжийг өөрчлөгдөж буй нөхцөлд цаг тухайд нь тохируулах нь чухал гэж онцолж, БРИКС-ийн орнуудын парламентын салбарын хороодын түвшинд илүү идэвхтэй хамтран ажиллахыг санал болгожээ.

Володин Оросын парламентын гишүүдийн төлөөлөгчдийг тэргүүлэн Энэтхэгт ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь түүний Төрийн Думын шинэ бүрэлдэхүүний даргаар сонгогдсоноос хойшхи анхны гадаад айлчлал юм. Ням гарагт тэрээр Энэтхэгийн парламентын Ардын танхимын дарга Ом Бирлатай уулзжээ.

Бусад мэдээ