Бизнес

Сингапурын Simba компани давтамжийг зөвшөөрөлгүй ашигласан хэргээр тусгай зөвшөөрлөө алдах эрсдэлтэй

Зохицуулагч компанийн удирдлага зөвшөөрөлгүй ашиглалтыг баталсан бөгөөд баримт бичиг гаргаж өгөх тушаалыг санаатайгаар биелүүлээгүй гэж буруутгаж байна.

CNA1 мин унших

Зураг: CNA

Сингапурын Simba үүрэн холбооны оператор давтамжийг зөвшөөрөлгүй ашигласан болон бусад зохицуулалтын зөрчлийн улмаас торгууль, тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлэх эсвэл цуцлуулах эрсдэлтэй байгааг Австралийн толгой компани Tuas Даваа гарагт мэдээлсэн гэж CNA бичив. Компанийн Австралийн хөрөнгийн биржид өгсөн мэдээллээр Сингапурын мэдээлэл холбоо, хэвлэл мэдээллийн хөгжлийн газар Simba-д тайлбар гаргах мэдэгдэл хүргүүлж, зургаан буруутгал тавьжээ.

Зохицуулагчийн буруутгалаар Simba 2022, 2023 онд 133 орчим цэгт 2100 мегагерцийн давтамжийг зөвхөн 5G-д ашиглах зөвшөөрөлтэй байсан ч 4G-д ч ашиглаж, 2023-2026 онд 92 орчим цэгт 2340-2360 мегагерцийн давтамжийг зөвшөөрөлгүй ашигласан. Зохицуулагч хоёр тохиолдлыг хоёуланг нь санаатай, компанийн ахлах удирдлагын баталсан үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд компани баримт бичиг гаргаж өгөх тушаалыг санаатайгаар бүрэн биелүүлээгүй гэжээ.

Зохицуулагч хэрэгт холбогдох бизнесийн жилийн орлогын 10 хувь эсвэл 1 сая сингапур доллар хүртэл торгууль ногдуулах, давтамжийн эрх эсвэл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, засаглалын дутагдлыг засах нэмэлт үүрэг хүлээлгэх боломжтой. Simba 11-р сарын 16 хүртэл хариу өгөх ёстой бөгөөд Tuas зохицуулагч ямар нэг дүгнэлтэд хүрээгүй байгааг онцолжээ.

Зохицуулагч энэ мөрдөн шалгалтаа 5-р сард анх зарлаж, Simba-гийн өрсөлдөгч M1 компанийг 1.43 тэрбум сингапур доллараар худалдан авах саналын хяналтаа түр зогсоосон юм. Сингапурын дөрвөн үүрэн холбооны операторын хоёрыг нэгтгэх байсан энэ хэлцэл хугацаа нь дууссаны дараа цуцлагдсан.

Бусад мэдээ