Тайландын Бангкок болон 20 мужид үерийн улмаас сая гаруй хүн хохирчээ

Тайландад Даваа гарагийн өглөөний байдлаар 336,472 өрх үерийн хүндрэлтэй тулгарсан хэвээр байгаа бөгөөд нийт 1.01 сая орчим хүн хохирсныг Bangkok Post мэдээлэв. Үер нийслэл Бангкок болон хойд, зүүн, төв тал, өмнөд бүсийн 20 мужийг хамарчээ.
Хамгийн их хохирол нийслэл Бангкокт гарч, Лат Крабанг, Нонг Чок дүүрэгт 168,203 өрх үерт өртсөн хэвээр байна. Төв талын Аюттхаяа мужид 11 дүүргийн 57,244 өрх, Супханбури мужид 23,298 өрх, Накхон Патхом мужид 19,153 өрх, Самут Сонгкхрам мужид 15,870 өрх үерийн гамшигт нэрвэгджээ.
Зүүн бүсэд Накхон Найок мужид 23,835 өрх, Прачинбури мужид 9,805 өрх, Чачоэнгсао мужид 9,148 өрх үерт өртсөн хэвээр байна. Ратчабури мужид 7,254 өрх, Самут Пракан мужид 1,100 өрх хохирсон бол хойд болон өмнөд бүсийн мужуудад хохирол харьцангуй бага, хэдэн арван айлаар хязгаарлагдаж байна.
Өмнөд бүсийн жуулчдын алдартай Пхукет арлын Кату, Муанг, Таланг дүүрэгт ч үер болсон байна.
/file/attachments/2999/gettyimages-2286963418_351131.jpeg)


