Дэлхий

Латви Орос, Беларусь руу явах тогтмол бус автобусны тээврийн хоригоо сунгав

Ирэх оны 1 дүгээр сараас тогтмол олон улсын автобусны тээвэр, Латвиар дамжин өнгөрөх тээврийг ч хориглох хуулийн өөрчлөлт бэлэн болжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Латвийн засгийн газар Беларусь, Орос руу явах олон улсын тогтмол бус зорчигч тээврийн автобусны хоригоо нэг жилээр сунгажээ. Энэ тухай Литвийн Лритас портал мягмар гарагт мэдээлснийг Интерфакс агентлаг бичжээ.

«Засгийн газар хоригийг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс 2027 оны 10 дугаар сарын 31 хүртэл сунгаж байна. Хориг тээвэрлэгч эсвэл тээврийн хэрэгсэл аль улсад бүртгэлтэй эсэхээс үл хамааран бүх тээвэрлэгчид хамаарна» гэж мэдэгдэлд дурджээ.

Порталын мэдээлснээр, 2027 оны 1 дүгээр сарын 10-наас Орос, Беларусь руу явах тогтмол олон улсын зорчигч тээврийн автобус, мөн Латвийн нутгаар дамжин эдгээр улс руу явах олон улсын транзит тээврийг хориглох Авто замын тээврийн тухай хуулийн өөрчлөлтийг аль хэдийн бэлтгэжээ.

Латви, Беларусь болон Латви, Оросын хилийн Патерниеки, Гребнева, Терехово боомтоор нэвтрэх олон улсын тогтмол бус автобусны зорчигч тээврийн хоригийг Латвийн засгийн газар 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс тогтоосон юм. Эхэндээ хоригийг 2026 оны 10 дугаар сарын 31 хүртэл хүчинтэй байхаар тогтоожээ. Латвийн Харилцаа холбооны яам Латвийн эрх баригчид Орос, Беларусь руу зорчих явдлыг хязгаарлахыг уриалсны дараа ийм тээвэр огцом нэмэгдсэн тул хориг тогтоосон гэж тайлбарлаж байжээ.

Бусад мэдээ